Гэрийн чимэглэлийн гоё дэлгүүрүүд
Ганцхан тансаг чимэглэлийг тохирсон газарт нь тавьчихвал гэрийн таатай уур амьсгалд хүч нэмэх шиг л болдог. Гоолингоо нь “Гэрээ чимэглэх” долоо хоногоороо хамгийн аз жаргалтай, тайван байж болох орон зайгаа чимэх өвөрмөц, тансаг загварын декор, сувинер авахаар зэхэж буй хүн бүрт зориулж хотын хамгийн гоё дэлгүүрүүдийг танилцуулж байна. Мөрөөдлийн гэрээ бүрдүүлэхэд чинь туслая.
1. 1.“Cozy nomads” home decor & restaurant
Цэцгийн гоёмсог ваарнууд, зургийн жааз, аяга гүцний хослол, лааны суурь, төрөл бүрийн хэлбэр загварын сувинер гээд бүхий л төрлийн гэрийн гоёо энд байна лээ. Давтагдашгүй, тансаг хийц загварыг гэртээ шигтгэж өгөхийг хүсвэл ийшээ ороод гарахад гэмгүй шүү. Надад хамгийн их таалагдсан нь усан онгоцон сувинер.
Цагийн хуваарь:
Зун: 11.00-24.00
Өвөл: 11.00-23.00
Хаяг: ХУД, Зайсангийн гудамж-52, Сарнайх супер маркетийн баруун талд
Утас: (+976) 11 - 3440012.

2. 2. “Viva shop”
“Хотын хамгийн гоё сувинерийн дэлгүүр” гэж өөрсдийгөө тунхагласан энэ дэлгүүр гэрийн чимэглэл, оффис гоёл, Европ сувинерээр төрөлжсөн. Хараа булаам глобус, пянз тоглуулагч, ханын цаг, лондон сувинер, лааны болор суурь, мөнгөн таваг, хос шувуу, зааны сувинер гээд л тоочоод байвал гэрийн декорын олон төрлөөс худалдаалдаг. Гэртээ Европын тансаг соёлыг шингээхийг хүсч байгаа хүмүүст гарцаагүй таалагдана. 20-р зууны үеийг мэдрүүлэм пянз тоглуулагчан сувинер нүдэнд их туссан шүү. Хаяг: 1-р салбар БЗД, Скай худалдааны төв, 2 давхар
2-р салбар Улаанбаатар их дэлгүүр, Энхтайваны өргөн чөлөө, 4 давхар

3. 3. “Donna Home decoration”
Нэг ороод гарсан хүний хорхойг хүргэм бараатай, үнэхээр сонголт сайтай
дэлгүүр. Өвөрмөц, чамин хийцтэй, загварлаг. Гэрт чинь гарцаагүй өнгө
нэмэх ханын унжсан цаг, харилцуур, ширээний гэрэл, лааны суурь, цэцгийн
ваар, аяга сервантны хослол, алтлаг, мөнгөлөг өнгөтэй төрөл бүрийн
сувинерүүд, үнэртүүлэгч, хиймэл цэцгүүд гээд л гэртээ элит орчин
бүрдүүлэхийг хүсч байгаа хүний заавал ороод гарах дэлгүүр. Аяга
сервантны хослол нь ямар олон төрөлтэй бас загварлаг хийцтэй гэж бодно
оо. Надад хамгийн их таалагдсан нь хос зааны сувинер. Би энэ дэлгүүрт
хайр зарласан! Хорхой хүргэм байгаа биз?
Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхарт
4.Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхарт
4. “Sterling interiors”
Энгийн бус, бусдаас содонг эрхэмлэдэг хүмүүст яг тохирох орчин үелэг, абсурд шийдлийн чимэглэлээр төрөлжсөн дэлгүүр. “Байдаг л нэг” гэж хэн ч хэлэмгүй олон төрлийн сандал, гэрлийн бүрхүүл, дарсны сав, суурин цаг, ханын өлгүүр, тавиур, өвөрмөц хэлбэр, өнгө аясын бүхий л төрлийн чимэглэл, сувинер энд байна лээ. Содон, сонин, сонирхолтой!
Хаяг: Зайсангийн Green Villa-гийн замын эсрэг талд байрлах “Зайсан” төвийн 2 давхар
Даваа – Баасан 11:00-19:00
Бямба – Ням 12:00-18:00